Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж нийгэм, эдийн засгийн хувьд хэвийн амьдралдаа орно” гэдгийг онцолсон юм.