120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан доноруудыг “Шударга журам” медалиар шагнахаар боллоо

“Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 169 дүгээр зарлиг гаргаж, 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “хүндэт донор”-уудыг “Шударга журам” медалиар шагнаж байхаар боллоо.

ЦУСНЫ ДОНОРЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Цусны донорууд, хүмүүнлэгийн үйлстнүүд, цусны албаны эмч, мэргэжилтнүүдийн саналыг дэмжиж, “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн саналыг үндэслэн 120 ба түүнээс дээш удаа цусаа хандивласан цусны “хүндэт донор”-уудыг жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр буюу “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнаж байсугай.

2. Цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахын тулд “Таны бэлэглэсэн цус бусдад амьдрал бэлэглэнэ” гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр цусны донорын үйлсэд нэгдэхийг өөрийн журамт үүрэг хэмээн үзэж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх ариун үйлсэд нэгдэн сайн дураараа цусаа бэлэглэх, сурталчлан таниулах, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг төр, хувийн хэвшлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтэд уриалсугай” гэжээ.

Өнөөдөр Монгол Улсад 150 мянга гаруй цусны донор, үүнээс цусаа идэвхтэй бэлэглэж байгаа байнгын донор 36 мянга гаруй, 35 ба түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн “хүндэт донор” 2,674 байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас манай улсын нийт хүн амын 1.5% нь донорын хөдөлгөөнд идэвхтэй нэгдсэн байхыг зөвлөдөг бөгөөд төрөөс донорын хөдөлгөөнийг дэмжих талаар хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд нийт хүн амын 1.15%, Улаанбаатар хотын хүн амын 1.8%, орон нутгийн хүн амын 0.5% нь цусны донорын хөдөлгөөнд нэгдсэн байдаг.

Эрүүл мэндийн салбарт нутагшиж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, осол, гэмтэл, төрөлттэй холбоотой цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ дунджаар жил бүр 3,6%-аар өсөж байгаа бол цусны донорын тоо 4.2%-ийн цэвэр өсөлттэй байна. Цаашид эх орондоо био бэлдмэл үйлдвэрлэж эхэлж байгаатай холбоотойгоор цусны байнгын донорын тоог дорвитой нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.

быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит онлайн на карту credit-n.ru займ на карту срочно круглосуточно

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …