Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед нийт дээрх төсвөөс нийт 200 сая төгрөгийг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд зарцуулж БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж болон эмчилгээний зардалд зарцуулахаар болсон.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ “Удахгүй ИТХ-ын ээлжит хуралдаанаар үлдэгдэл 100 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар төсвийн тодотгол хийнэ. Миний зүгээс цаг үе хэцүү байгаа энэ үед шаардлагатай хөрөнгө мөнгийг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь зөв хэмээн үзэж байна” гэлээ.