Хүний био орон зай буюу Аура

indexXҮIII зууны үеийн алдарт эмч Франц Антон. Меснэрийн өвчтөнүүдийн тоонд Австрийн хатан хаан Мария Терезагийн залуу туслах багтсан байна. Тэр дөрвөн настайгаасаа сохорсон бөгөөд Меснэр түүнд соронзон эмчилгээ хийсний үр дүнд хараа оржээ. Гэхдээ Венийн Их Сургуулийн анагаах ухааны хүрээлэнгийнхэн тэр хараа орсон нь эмчлэгдээгүй харин харж байгаа нь зүгээр л оюун ухаантай нь холбоотой болохыг илрүүлсэн байна. Хатан хааны залуу туслах эмч нарын удаа дараагийн байцаалтын улмаас дахин юм харахаа болих нь тэр. Венийн хааны ордонд гарсан дуулиан шуугианы улмаас Меснер эх орноосоо дүрвэн Парист иржээ. Хүний эрүүл мэнд зөвхөн бие организмаас шалтгаалахгүй хүний биеийг тойрон орших үл үзэгдэх оршигдхуунаас шалтгаалдаг болохыг нээсэнд түүний онолын гайхамшиг нь байсан юм. Орчин үеийг хүртэл эрдэмтдийн дунд биоталбай, аура хэмээн нэрлэгдэх болсон оршигдахуун байдаг эсэх нь маргаантай байсаар л… Мөн яг л толинд еөрийгөө хардаг шиг тухайн хүний биеийн бүх мэдээлэл аурад байдаг эсэх. Эрт дээр үеэс л хүнийг тойрон байх гэрэлт бүрхүүл байдагийг мэддэг байсан. Энэ гэрэлт бүрхүүлийг ихэнх соёл иргэншилд аура хэмээн нэрийддэг байсны дээр дэлхий дээрх бүх л эд зүйлс, биетийг аура бүрхэн байдаг, мөн юм бүхэн зөвхөн өөрийн, бусадтай харилцан адилгүй цацрагийг үүсгэдэг гэж үздэг байлаа. Бүх шашны ухаанд эвдэрсэн аура нь хүнийг хамгаалалтгүй болгодог ба үүнийг эмчлэхийн тулд биеэ эмчлэх биш харин аурад анхаарлаа хандуулах ёстой гэдэг. Аура, био талбай нь зүгээр нэг эд зүйл биш хүнтэй холбоотой амьд зүйл юм.Гэхдээ орчин үеийн анагаах ухааны толь бичигт аура бол биологийн обьектаас ялгарах эрүүл мэндийн байдал болон түвшингөөс шалтгаалан цацрах онцгой цацраг, орчин үеийн шинжпэх ухааны ямар ч туршилтаар батлагдаагүй гэсэн байдаг. Гэхдээ үнэхээр ийм юм гэж үү? Тэгвэл эрдэмтэд үүнээс эсрэг зүйлийг ярьж, нотолж байгаа юм.

Тэдний туршлага эрт дээр үеийн хүний эрүүл мэнд аураны байдлаас шалтгаална хэмээх онолыг дахин дахин бататгасаар байна. Үүнээс гадна аура нь хүрээлэн байгаа энергийн мэдээллийн талбайтай болон хүмүүс хоорондын харилцаанд чухал үүрэгтэй гэнэ. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаануудын ачаар аура үнэхээр оршин байдаг гэж ярих боломжийг олгож байгаа юм. Аураг энергийн мэдээлэл, мөн тухайн биетийн дүрслэн матрицийн бөмбөлөг гэж ойлгож болно. Энэ үзэгдэлийг био талбай, аура, нарийн материаллаг биет гэх мэт олон янзаар тайлбарлаж, бүтцийг тодорхойлж болох аж. Био талбай гэдэг нь илэрч мэдэгдсэн физикийн талбайнууд болох дулааны, цахилгааны, соронзоны, цахилгаан соронзоны гээд бүх амьд биетэд байх талбайнууд юм. Аура бол био талбайн нэг хэсэг бөгөөд тухайн физикийн биетийн гадна тойрон орших зүйл. XҮII зуунд алдартай эмч, эрдэмтэн, алхемик Деофраст Братез нь Эртний Грекийн эмчлэх нууц аргуудыг судалж байгаад соронзонгоор хүнийг янз бүрийн өвчнөөс эмчлэх аргуудыг олж нээжээ. Соронзон бугуйвч, зүүлт, бөгжийг ашиглахыг тэрбээр анагаах ухаанд нэвтрүүлсэн юм. Энэхүү аргыг Месснер онцолж цааш нь илүү судлах болсон байна. Ингэснээр тэрбээр амьтны соронзон чанарыг эмчилгээнд ашиглаж, цахилгаанаар цохиулан хүнийг эрүүлжүүлэх аргыг нээсэн аж. Хүнийг тойрон байх талбайд соронзон орны нөлөөнөөс болж нүх гардаг эндээс л өвчин үүсдэг гэж тэрбээр үзжээ. Материалист шинжлэх ухаанд аура байдаг гэдгийн эсрэг бүх зүйлийг номлодог. Хүн бол оюун ухаантай биологийн организм гэж. Тухайн үедээ Месснэрийн аргыг судлах бүхэл бүтэн хүрээлэн байгуулагдаж байжээ. Тэрхүү судалгааны бүрэлдхүүнд хүчилтөрөгчийг нээсэн эрдэмтэн Антуан Лугалоиз, одон орон судлаач Жан Бари, хожим түүний нэрээр нэрлэгдэх болсон бүтээлийн бүтээлийн эзэн зохион бүтээгч Глётэн нэр багтаж соронзон талбай гэж байдаггүй хэмээх дүгнэлтийг гаргасан юм. Хачирхалтай нь Месснэрийн далд зүйлийг судлах ухааныг үгүйсгэсэн дээрх эрдэмтдийн хоёр нь ямар нэг шалтгаанаар цаазаар авахуулсан аж. Ялангуяа Глётэн өөрийн зохион бүтээсэн зүйлээр толгойгоо авахуулсан юм.

Харин Месснэрийн нэвтрүүлж байсан аргууд үр дүнгээ өгч байлаа. Хамгийн их үр дүнг авчирч байсан хэрэгсэл бол Бакэ аж. Энэ нь модон торхонд ус хийн дотор нь соронзонтой болгосон шилэн лонх хийж торхноос соронзон дамжуулах төмөр саваа гарсан хэрэгсэл юм. Тэр төмөр саваанаас барьж өвчнөөсөө ангижирсан хүмүүс их байлаа. Харин өнөө үед соронзжуулсан усыг зөн билэгтнүүд янз бүрийн зорилгоор ашигладаг ба энэ үзэгдэлийг эрдэмтэд идэвхитэй судалж байгаа юм. XIX зуунд нэрд гарсан эрдэмтэн Уильям Крук амьт биетээс ялгарах гэрлийг нүдэнд харагдуулахын тулд нэгэн хоолой бүтээсэн бөгөөд тэр хоолойнд хийсэн биетээс бүдэг ногоон өнгә гардаг байв. Энэ бүдэг гэрлийн тусламжтайгаар материаллаг бус үзэгдлийг харж болно гэдэгт тэр итгэж байжээ. Хожим Германын эрдэмтэн Вилгельм Рентген тэрхүү хоолой зөвхөн гэрэлтээд зогсохгүй нүдэнд үл үзэгдэх цацрагийг гаргаж байгааг илрүүлсэн нь Рентген хэмээн нэрийдэх болсон далд зүйлийг илрүүлэн зургийг авах багажийн эх суурийг тавьсан аж. Хүмүүс зэрэгцэн амьдардаг бөгөөд аура нь үргэлж хоорондоо холилдон сүлжилдэнэ. Ажил дээр, тээврийн хэрэгсэлд, амарч байхад хүртэл. Нэг хүний бодол нөгөө хүнд хангалттай хол зайнд ч хүрсээр байдаг. Хэлээгүй зөвхөн бодоход л аурагийн мэдээлэл дамжуулах хүлээн авах бүтцээр дамжин очно. Энэ мэдээллийг удирдах хэцүү. Хамгийн аюултай нь бүтэн өдөр, cap, жилээр хөндлөнгийн мэдээллүүдээр дүүргэгдэн ямар нэг ухамсаргүй үйлдэл хийхэд хүргэх, эсвэл стресст оруулах, өвчин зовиур болон илрэх хүртэл үргэлжилсээр байх болно. Хүний бие организмд өвчин болох аурагийн гажгийг энергийн мэдээллийн өвчин хэмээх ойлголтод багтааж болох юм. Бидний өвөг дээдэс үүнийг цагаан, хар хэл ам хүрэх гэж нэрийдэн ирсэн. Аурагаар дамжуулан хэдэн үеэр нь хараах хараал ч гэж байдаг.

imagesНүдний хор гэж яагаад ярьдаг вэ гэвэл нүд бол бодол санааны нэг хэлбэр бөгөөд нэг системийн обьект буюу өөр нэг хүнд хүрэх дамжуулагч юм. Профессор Александр Влаховын зохиосон үйлдлийн системээр аурагийн гурван хэмжээст зургийг тодорхой гаргаж болно. Зураг дээрээс ямар аргаар эрүүл аураг өөрчлөх чадамжтайг маш нарийн харах боломжтой аж. Тэгвэл аура эрүүл байхын тулд юуг зайлшгүй хийж хэрхэн хамгаалах вэ? Энэ үзэгдлийг олон жил судлаж буй эрдэмтдийн зөвлөж буйгаар ажил дээрээ, тээврийн хэрэгсэлд, амарч байхдаа хүртэл танихгүй хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарла. Зайлшгүй харилцах шаардлагын үед метрээс илүү ойртох боломжийг бүү олго. Мөн тайван байхыг хичээ, учир нь сэтгэл хөдлөлтэй байх үед аура илүү тогтворгүй болдог байна.

Бүр МЭӨ 3000 онд Хятадад хүний биеийн меридиан гэж нэрлэсэн энергийн сувгуудыг мэддэг байсан ба 1962 онд Америкийн эрдэмтэн Ким үүнийг баталсан аж. Тэр энэ меридианууд нь бүтэцтэй усаар дүүргэгдсэн байх бөгөөд бие дэх мэдээллийг дамжуулах суваг болохыг тодорхойлсон юм. Эртний хятадууд энергийн үйл явцыг удирдаж, засах цэгэн бариа заслын аргуудыг ашиглаж байжээ. Тэд биеийн бүх мэдээлэл байх биологийн идэвхитэй цэгүүдийг маш сайн мэдэх ба одоо цагийн анагаах ухаан ашиглаж байгаа цэгэн зургийг гаргасан байдаг. Дээрх нь МЭӨ 5000 жилийн өмнө хүний биеийн аль эрхтэний цэг хаана байхыг, тэр цэгүүд ауратай яаж үйлчлэлцдэг болохыг тодорхой мэддэг байсны баталгаа юм. Жишээ нь чихний угалзанд байх цэг ходоодтой холбоотой. Хүн ходоодны мэс засапд орох юм бол чихэн дээр сорви үүсдэг. Эндээс ямар хүчтэй холбоотойг мэдэж болно. Иогийн шинжлэх ухаан ч мән ялгаагүй нүдэнд үл харагдах энергийг удирдаж байжээ. Гэхдээ тэд аураг бурханлиг хүч гэж үздэг байснаараа ялгаатай. Иогчдын тусламжтайгаар хүний биед орших чакра гэх долоон энергийн эх үүсвэрийг мэдэх болсон. Чакрууд тус бүртээ өөрийн энергийг цацруулдаг. Үүнийг орчин үеийн шинжлэх ухаанаар батлаад амжчихсан байна. Чакраг биоталбайн хөдөлгөгч хүчнүүд гэж үздэг. Буддистууд хүнийг тойрон орших аура нь тухайн хүний толь гэж ярьдаг. Эрүүл мэнд сэтгэлийн толь юм. Мэдээж биоталбай, аураг сэтгэлтэй хольж хутган ойлгож хэрэггүй. Гэхдээ чухам аура нь бие болоод сэтгэлийн холбоо гэдгийг ч мартах ёсгүй. Бидний бүх бодол аурад мөрөө үлдээнэ. Тиймээс хүн гэдэг шууд утгаараа зөвхөн өөрийн аураг бүтээгээд зогсохгүй бусдынхыг ч бүтээлцдэг гэж үзэх бүрэн үндэстэй. Аураг атаархал, уур уцаар, доод түвшиний бодлуудаас илүү зүйл хөнөөж чадахгүй. Сайхан сэтгэл, хайраас илүү юу ч түүнийг юу ч тэтгэж чадахгүй юм.

Э.Оджаргал

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …