Британийн Ридингийн их сургуулийн эрдэмтэд оргилуун дарсыг судалсны дүнд эл ёслолын ундаа нь бусад согтууруулах ундаанаас өөр төдийгүй судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Оргилуун дарсны найрлагад орсон бодисууд судасны ханыг тэлж өргөсүүлдэг байна. Энэ хүний зүрх, тархины ажиллагаа сайжруулж, эрчүүдийн чалхыг хүртэл сайжруулдаг гэнэ. Гэхдээ эл онцгой чанар нь оргилуун дарс дахь спиртэд ч бус, шидэт хөөсөнд ч бус найрлагад нь агуулагддаг полифенол хэмээх бодист байдаг аж. Полифенол нь судасыг өргөсгөснөөр хатуурсан булчингуудыг суллаж, эд эсэн дэх азотын эслийн боловсруулалтыг хурдасгадаг байна. Эрч хүч, тамирын бэлдмэл гэгддэг “Виагра” ч мөн иймэрхүү нөлөө үзүүлдэг гэдгийг судалгааг хийсэн доктор Жемери Спенсер онцолжээ. Гэхдээ сайн нөлөөтэй, бие чийрэгжүүлдэг гээд оргилуун дарсыг их ууж болохгүй юм байна. Мэдээж, энэ нь “Виагра” бус ёслолд зориулсан ундаа болохоор тохируулж хэрэглэх нь зүйтэй. Полифенол нь зөвхөн үнэтэй оргилуун дарсанд ч бус хямд дарсанд ч мөн агуулагддаг аж. Мөн усан үзмийн дарсанд ч агуулагддаг болохыг доктор тодотгосон байна. Мөн сонгинод ч агуулагддаг гэнэ.
Санал болгох мэдээ
Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …