Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж долдугаар сарын 12- нээс наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж онц байдал зарласан байна.
Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалсан байна.
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.
Эх сурвалж:ЭМЯ