“Токио олимп сан”-гийн цомыг Алтай таван богдод хүргэлээ

“Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ.

Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганад бараалхуулжээ.

2021 оны зуны олимпын XXXII наадам нь долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Японы Токио хотноо болно.

Олимпын наадмыг тохиолдуулан зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялсан аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүргийг хүлээж ирсэн ба 8.2 кг жинтэй цомыг “Эрдэнэт” үйлдвэрийн зэсээр бүтээж, шижир алтаар бүржээ.

Токиогийн олимпын наадамд өрсөлдөх баг тамирчдадаа өндөр амжилт хүсье.

мгновенный кредит на карту онлайн zaymi-bistro.ru беспроцентный займ онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …