Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 11 сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлт”-ийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н. Батаа танилцуулга хийлээ.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11-р сарын 15-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй гэсэн 5А бүлэг, 23 чиглэлийн 123 заалттай мөрийн хөтөлбөр”-ийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Тогтоолын дагуу мөрийн хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оны 11 сарын байдлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт 86,1 хувьтай байна.
Бүлэг бүрээр хэрэгжүүлж буй ажлуудаас нэг чиглэлийг онцлон товч танилцуулвал:
1. Агаар цэвэр Улаанбаатар
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр
· Улаанбаатар хотод 4 байршилд 6,0 га талбайд нуур цөөрөм, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн, зураг төслийг боловсруулж, 2013 онд тохижилтын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Мөн хотын төвийн цэцэрлэгүүдийг орчин үеийн хотын нийтлэг стандарт, шаардлагад нийцүүлэн тухайлбал, Хувьсгалчдын цэцэрлэг, Хонхтой цэцэрлэг, Учралын болон Явуугийн цэцэрлэг гэх мэт цэцэрлэгүүдийг шинэчлэх ажлыг зохион байгуулаад байна.
· Сул шороон хөрс бүхий гудамж, талбайг үе шаттайгаар зүлэгжүүлэх буюу хатуу хучилттай болгох журам гаргаж, хотын төвийн 24 байршлын 51,5 га талбайг зүлэгжүүлэх, 200,000 ширхэг амьд цэцгийг тарих зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
· Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2011 оноос эхлэн 128000 гаруй эрчим хүчний хэмнэлттэй зуухыг гэр хорооллын айл өрхөд нийлүүлсэн байна. Үүнээс 2013 онд нийт 25000 эрчим хүчний хэмнэлттэй зуухыг нийлүүлээд байна.
2. Амины сууцтай Улаанбаатар
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр
· 2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхэлж, эхний ээлжинд 20 байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар төсөлд нийт 7 дүүргийн 1313,8 га талбай, 11161 нэгж талбарт 54250 хүн хамрагдаад байна. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл