Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол Ньюс мэдээллийн төвд:

11.00  цагт Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Жорлонгийн дэлхийн өдөрт” зориулж мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлаас “Иргэд шударга шүүхдээ баярлалаа” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Салхиар дуулагч” Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Бусад:

11.00 цагт ССАЖЯамны Соёлын өвийн хэлтэс Байгалийн түүхийн музейн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас  Хэвлэлийн Хүрээлэнд 1932 оны зэвсэгт бослогийн үеэр Хөвсгөл аймгийн Рашаант сумын хомроглон устгагдсан иргэдийн үр хүүхэд, ач зээ нар төрийн өндөрлөгүүдэд мэдэгдэл хүргэх болсон тухай мэдээлэл хийнэ.

11.00-11.30 цагт “Дэлхийн 00-ын өдөр” тохиож буй талаар ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ-аас мэдээлэл хийнэ. Сургуулийн эрүүл зохистой орчинг бүрдүүлэхэд бодлого шийдвэр гаргагч нарын анхаарлыг хандуулах, Үүнд: сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага хангасан усан хангамж, ариун цэврийн өрөөг бий болгох үүнийг сурталчлах тухай асуудлууд багтаж байна.

13.00 цагт “Дэлхийн дутуу төрөгсөдийн өдөр”-т зориулсан “Алгын чинээхэн минь… яарч төрөхөөс чинь сэргийлье, даарч зутархаас тань хамгаалья” өдөрлөг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн сургалтын танхимд болно.

ХАХНХЯ-аас санаачлан НЗДТГ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл” сэдэвт уулзалтыг Өнөөдөр 14:00 цагт Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.Та бүхэн хүрэлцэн ирж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамдаж буй асуудлын нэг болох нийтийн тээвэр, зам, гарцын талаар цаашид ямар бодлого баримтлах, шийдвэрлэх боломжийн талаарх мэдээ, мэдээлэл бэлтгэхийг урьж байна. Утас: 88093607

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …