“Гоёл 2014″ энэ сарын 30-нд болно

Энэ жилийн “Гоёл 2014″ наадам энэ сарын 30-нд 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус загварын наадмыг “Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохиодог билээ. Энэ удаагийн “Гоёл-2014 наадам”-аар 14 дэх топ модель, шилдгийн шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч  тодрох юм.

Уг наадамд оролцох загвар зохион бүтээгчдийн шилдэг бүтээлүүдийг энэ сарын 27, 28-нд толилуулах бөгөөд 50 гаруй загвар зохион бүтээгч болон “Шилмэл загвар”, “Эра”, “Монгол модель”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгчид оролцоно.

Энэ удаагийн наадам шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, топ модель гэсэн гурван үндсэн төрлөөр шалгаруулалт явуулж байгаагаараа онцлогтой аж.

Д.Ана

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …