Хүний хамгийн завгүй нас 33 нас

33-candlesЭрдэмтдийн тогтоосноор хүний амьдралын хамгийн завгүй нас нь 33 нас гэнэ. Учир нь 33 насандаа хүмүүс  ажлын бүтээмж сайтай, гэр бүл, нийгэм соёлын ажилд хамгийн идэвхтэй байдаг бөгөөд унтаж амрах нь богиносож албан газарт өнгөрүүлэх цаг нэмэгддэг байна.

Судалгаанд хамрагдсан 33 настай сайн дурынхны гуравны нэг нь өдөрт дунджаар таван цаг, гуравны хоёр нь долоо хоногт 38-аас илүү цагийг албан өрөөндөө өнгөрүүлж, 60 хувь нь ажлаас гадуур ямар нэгэн уулзалтад цаг зарцуулахын тулд ажлаа хоёр удаа төлөвлөдөг гэжээ. Мөн  33 настай хүмүүс өөрсдийн дуртай зүйлдээ долоо хоногт ганцхан цаг л зарцуулж чаддаг байна. Туршилтад хамрагдсан таван хүний нэг нь завгүй учраас гадуур гарч бусадтай уулзаж чаддаггүй гэсэн бол 56 хувь нь гэртээ ч ажилладаг байна.
33 настай эмэгтэйчүүдийн 90 хувь нь мөн насны эрчүүдээс илүү их цагийг албан үүрэгтээ зориулдаг байна. Энэ үечлэл эрдэмтдийн тодорхойлсноор эмэгтэйчүүд гэр бүлийн амьдрал зохиосноор эхэлдэг гэнэ.

Харин хамгийн хялбар, аз жаргалтай үечлэл нь 55 наснаас эхэлдэгаж. Энэ насанд хувийн амьдрал нь жигдэрч, үр хүүхдүүд нь өсч том болоод санаа зовох зүйлгүй болдог. Судлаачдын тодорхойлсноор 55-аас дээш насны хүмүүс өдөрт дунджаар цаг 23 минутыг өөртөө зарцуулдаг аж. Харин тэд долоо хоногийн 30 цагийг албан газартаа өнгөрүүлдэг гэнэ.  Тус судалгааг нийгмийн харилцааны цахим сайт болох “Hotmail” явуулжээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …