С.Өлзийбаяр: Төрийн өмчит компани байгаль, экологийг хамгаалахын эсрэг нэхэмжлэл гаргасанд гайхаж байна

Төрийн өмчит “Мон-Атом” ХХК компани “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилсэн талаар МСНЭ, салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл /2021.09.06/ мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч С.Өлзийбаяр “Өглөөний сонин”-ы “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ.

Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100 сая төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаарджээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

манимен займ онлайн credit-n.ru займ на киви без привязки карты

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …