Компьютерийн ард линзтэй суух нь хамгийн аюултай

indexТехник технологийн эрин үе эхэлсэнтэй холбоотойгоор бараг хүн бүр компьютерийн ард сууж ажлаа амжуулдаг болсон. Үүний хэрээр компьютерээс ялгарах хорт туяа, болон суудлын өвчлөлөөр хүмүүс маш их өвдөх болсон.

Компьютерийн ард суух болсноор хамгийн түрүүнд өвчилдөг эрхтэн бол нүд. Хүн дэлгэц харж байх үедээ бараг нүдээ цавчдаггүйгээс болж байнга чийглэгдэж байх ёстой нүдний салст бүрхэвч хуйраашиж эхэлдэг бөгөөд энэ таны нүд өвчилж хараа муудах гол үндэс болдог байна. Мөн компьютерийн ард суухад нүд чилэх, аргах, хуурайших, ядрах, толгой өвдөх, хүзүү хөших зэрэг олон зовиур илэрдэг.

Тиймээс уншигчиддаа зориулан компьютерийн ард суухдаа нүдээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөөг хүргэж байна.

– 1 цаг компьютерийн ард суусны дараа 10 минут заавал нүдээ амрааж байх хэрэгтэй. Энэ үедээ нүдний фитнесс хийгээрэй. Цонхоор хамгийн хол байрлах байшингийн орой буюу ямар нэгэн хол цэг дээр хараагаа төвлөрүүлээд буцаад цонхны шил рүү харах буцаагаад нөгөө хол цэгийг харах гэх мэтээр ээлжлэн харж нүдний дасгал хийгээрэй . Энэ үедээ хүүхэн хараагаа эргэлдүүлэхгүй, зөвхөн харах зай, фокус хоёр л өөрчлөгдөх ёстой.

-Тухтай ажиллахын тулд хамгийн сайн чанарын дэлгэц сонгоорой. Мөн дэлгэцээс 60 см зайтай сууна. Дэлгэцийн байрлал нүдний түвшингөөс бага зэрэг дээр байрлах нь тохиромжтой. Өрөөний гэрэлтүүлэг хамгийн чухал бөгөөд ердийн гэрэл зүүн талаас тусаж байвал хамгийн тохиромжтой.

-Компьютерийн хамгаалатын нүдний шил нь дэлгэцээс ялгарах хэт ягаан туяаг нэвтрүүлэхгүй бөгөөд хамгийн хортой богино долгионы ягаан гэрлээс хамгаалдаг. Түүнээс гадна дүрсний ялгарлыг илүү тод болгож нүдний ядаргааг багасгах үүрэгтэй байдаг тул та хамгаалалтын нүдний шил хэрэглэж байгаарай.

-Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол энэ нь нүдийг илүү ихээр хуурайшуулдаг тул та зориулалтын шингэн болох «хиймэл нулимс» заавал дусааж байгаарай. Энэ нь таны нүдний ядаргааг багасгахаас гадна нүд аргахаас сэргийлнэ. Нүдний улайлтаас хамгаалахын тулд гиалуроновын хүчил агуулсан нүдэнд дусаах эм хэрэглээрэй.

-Нүдэнд витамин А,В2,Е,С ба кальци маш их тустай. Хурц хараанд хамгийн тустай бүтээгдэхүүн болох шар лууван их хэмжээгээр хэрэглэхээс гадна хоол хүнсэндээ заавал аарц, загас, нэрс болон бусад төрлийн жимсийг сайн хэрэглээрэй. Намар өвлийн улиралд витамин ба эрдэс бодис агуулсан бэлдмэл хэрэглээрэй.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …