Э.Цэндбаатар, О.Тулга нарын ялсан нь ДАШТ-д оролцоно

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ.

Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарын хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо.

Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.

займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр …