Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюс төвд:

11.30  цагт Дархан-Уул аймгийн АН-аас намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг хууль зөрчсөн гэж үзэн сэтгүүлчдэд хандлаа.

Бусад:

09:00 цагт  Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлөөс хэрэгжүүлэх гэж буй сургуулийн эргүүл “School police” шинэ төслийн нээлт нийслэлийн Иргэний танхимд болно.

09.00 цагт МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтарсан ”Хөдөлмөрийн судалгааны хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт уулзалт-семинар Улаанбаатар зочид буудлын ”Өргөө” танхимд болно.

11.00 цагт Монголын банкны холбооны байранд ”Монгол Улсын нийгэм, тогтвортой санхүүжилт хөгжлийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурна. БОНХЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд оролцоно.

12:00 цагаас  Спортын төв ордоны 4-р давхарын хурлын зааланд Үндэсний Супер лигийн Легионеруудыг танилцуулна.

08.00-16.00 цагт  “Анагаах ухааны сэтгүүлийн цахим мэдээний сан, эрдэм шинжилгээний ажлын цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт семинар Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд болно.

16:00 цагаас Чинван Ханддоржын өргөөнд /Орос элчингийн замын урд талд/ Уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтран гаргасан “Язгуур” цомгийн өдөрлөг зохион байгуулагдана. Мөн энэ үеэр эрхэм дуучидтай хамтран ажиллагч 40-н жилийн түүхт үндэсний шилдэг үйлдвэр “ДАРХАН НЭХИЙ” ХК-ийн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “ДАРХАН НЭХИЙ ЭКСПО-2013” үзэсгэлэн худалдааны талдаархи мэдээлэл хийгдэх юм.

Жич: Хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдэд эрхэм дуучид маань “Язгуур” цомгоо бэлэглэхийн зэрэгцээ хамтран ажиллагч “ДАРХАН НЭХИЙ” ХК мөн адил гарын бэлгийг гардуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88072055 дугаараас лавлаарай.

index

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …