Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо

Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучиттай авто замыг барих төсөл хэрэгжсэн бөгөөд Сайншандаас Замын-Үүд хүртлэх 116,25 километр замыг нээж, ашиглалтад хүлээн авлаа.

2013 онд манай улсад 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийгдлээ. Улсын хэмжээгээр 3000 км хатуу хучилттай автозамтай байсан бол энэ онд 1800 гаруй км-ыг ашиглалтад оруулснаар нийт замын урт 5000 км-т дөхөж байна.   Өнөөдөр ашиглалтанд хүлээн авч байгаа Улаанбаатар-Замын-Үүдийн 116,25 км авто зам нь энэ ажлын нэг хэсэг юм.  Энэ зам ашиглалтад орсноор ОХУ болон БНХАУ  олон улсын чанартай босоо тэнхлэгийн автозамаар холбогдож байгаа ач холбогдолтой юм гэж   Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай авто замын нээлтийн ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Хамарын хийдийн автозам ашиглалтад орлоо

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчтэй хөгжиж, нийт жуулчдын 80 хувийг монголчууд эзлэх болжээ. Аялал жуулчлалын гол чиглэл нь Хамарын хийд, энергийн төв, Хан Баянзүрх уул чиглэлээр үргэлжилдэг.  Жуулчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхийн тулд  Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж ашиглалтад орууллаа.   Замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hengchang urban  construction” компани, туслан гүйцэтгэгчээр “Замын битум” компани ажилласан байна.

Замын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Ноён хутагтын үндэслэсэн Хамарын хийд болон энергийн төвийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед  шинэ зам ашиглалтад хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа хэлээд замын ажлыг хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэсэн замчдад баяр хүргэлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан тус замын засвар арчлалтын ажлыг цаг тухайд нь чанартай хийж, цаашид орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад бололцоогоо ашиглан аяллал жуулчлалын чиглэлийн замыг нэмж барина гэж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …