Фото:Соёл урлагийн салбарынхан “Баянгол агропарк”-т мод тарьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасантай холбогдуулан Соёлын яам, харьяа байгууллагуудтай хамтран энэ долоо хоногийн турш Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Баянгол Агропарк”-д мод тарьж байна.

50 га газар бүхий тус паркийн 60 хувийг моджуулахаар төлөвлөсөн бөгөөд 2500 мод тарих бэлтгэл ажлыг хангаж дууссан юм. Суулгацуудыг энэ долоо хоногт багтан суулгах бөгөөд Соёлын яамны харьяа байгууллагууд 360 гаруй мод суулгалаа.

Тухайлбал, Дүрслэх урлагийн музей 50, Уран зургийн галерей 10, Улсын Драмын Эрдмийн театр 90, Улсын Филармони 80, Чингис хааны өв соёлын хүрээлэн 57, Чингис хаан музей 60 суулгац тус тус тарьж, моддын арчилгааг тус паркийн 20 гаруй ажилтан хариуцаж байна.

Цаашид, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Соёлын яамны харьяа бусад байгууллагууд “Баянгол Агропарк”-т мод тарина.

вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …