Өнгөрөгч сарын сүүлээр Nokia компанийн ерөнхийлөгч Стивен Элоп Абу-Дабид болсон шинэ бүтээгдэхүүний танилцуулгын үеэр өөрийн компанийн зургаан төрлийн шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан. Энэ бүтээлүүд нь Microsoft-ын харьяалалд орохоос өмнө зохиосон сүүлийн бүтээлүүд нь юм.
Харин Apple-ийнхан Сан-Францискод ээлжит технологийн шинэчлэлээ танилцуулжээ. Энэ нь эдгээр хоёр технологийн компанийн хувьд маш чухал үйл ажиллагаа болжээ.
Стив Джобс өөд болоод дөрвөн жил болсон хэдий ч Apple компани үнэндээ шинэ бүтээгдэхүүн гаргасангүй. Үүнтэй холбоотой болоод ч тэр үү компанийн хувьцааны үнэ буурсаар л байна. 2012 oны 11 дүгээр сард нэгж хувьцааны үнэ 621 ам.доллар байсан бол энэ оны мөн үетэй харьцуулахад 519 ам.доллар болтлоо унажээ. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга бол шинжээчдийн анхаарлыг татах бас нэгэн боломж юм.
Хөнгөхөн, нимгэн, хурдан, хямдхан
Тус танилцуулгын үеэр бас нэгэн Ipad-ыг танилцуулсан агаад энэ нь өмнөх загваруудаа бодвол илүү хөнгөн, нимгэн, хурдан бас хямдхан. Тийм учраас тус шинэ загварыг Ipad air гэж нэрлэжээ. Ipad air загвар нь Macbook Air-тай тун төстэй. Тablet-н хэрэглэгчид ихэнх tablet-г өдөржингөө авч явахад хүнд, ачаалал өгдөг гэж үздэг. Тухайлбал, Xperia Tablet Z-495 юм. Энэ нь Ipad air-ыг үйлдвэрлэхэд ихээхэн түлхэц үзүүлжээ. Тиймдээ ч энэхүү хөнгөн байдал нь маргаангүй тэдний том давуу тал юм.
Nokia-гийн tablet
Нэгэн ярилцлагандаа Nokia компанийнхан “Бүх л том үйлдвэрлэгчид өөрийн гэсэн таблетуудтай болжээ, харин бидэнд л алга” хэмээн ярьж байсан цаг хэдий нь өнгөрчээ. Өнөөдөр таблет үйлдвэрлэх санаа ч Финляндын Nokia компанийг тойрсонгүй. Олон жилийн хүлээлтийн үр дүнд Lumia 2520 таблет мэндэллээ. Энэ нь Nokia-гийн 10 инчийн таблет бөгөөд Windows RT үйлдлийн системтэй аж. Зул сарын баярын үеэр худалдаанд гарах бөгөөд АНУ-д 499 ам.долларын үнэтэй байх юм. ШинэLumia 10.1 инчийн Full HD (1920×1080) дэлгэцтэй ба өндөр хурдны 4G сүлжээнд холбогдох боломжтой. Хэрвээ танд гар (keyboard) хэрэгтэй бол ердөө 150$-той байхад л хангалттай. Мөн Microsoft Office программ үйлдвэрээсээ суулгагдсан ирэх бөгөөд Nokia таблетаа илүү оффис төхөөрөмж болгох сонирхолтой байгаа юм.
Lumia 1320 болон 1520
Windows Phone үйлдлийн системийн шинэчлэсэн загвар нь илүү том дэлгэцтэй, 6 инчийн 20 мегапикселийн өнгөний нягтралтай, өндөр хурдны 4G сүлжээтэй, “supersensitive” мэдрэгчтэй учраас та бээлийтэй байгаа үедээ ч ашиглах боломжтой юм. 1520 загвар нь ухаалаг утас болон таблет аль алинаар нь хэрэглэгдэх боломжтой бол 1320 нь үзүүлэлт арай багатай загвар бөгөөд 1.7GHz хоёр бичил проссесортой, 5-мегапикселийн өнгөний нягтралын камертай, 1GB шуурхай санах ойтой, 8GB санах ойтой. Үнийн хувьд $749 болон 339 ам.доллараар тус тус худалдан авч болох ба Iphone 5s-тэй харьцуулахад 100 ам.доллараар хямд байх юм.
Шинжээчдийн дүгнэж буйгаар Nokia-гийн таблет Apple-ынхтай бүрэн өрсөлдөж чадахуйц гэнэ. Мөн түүнчлэн, Apple-ын тухай хэлэхдээ нэгж хувьцааны үнэ нь дахин өсөж 519-575 ам.долларт хүрэх магадлалтай бөгөөд энэхүү өсөлт нь шинэ Ipad загварууд, мөн саяхан есдүгээр сард худалдаанд гарсан Iphone 5c, 5s-н борлуулалтаас шалтгаална.
2014 оны сүүлээр Apple-ынхан ухаалаг зурагтыг бүтээхийг хэн ч үгүйсгэхгүй хэмээн таамаглажээ. Хэрвээ энэхүү дүгнэлт биеллээ олвол Apple компани дэлхий дээрх хамгийн шинэлэг технологитой цорын ганц газраар тодрох юм байна.