С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирна. Исэлдэх, ангижрах урвалууд идэвхтэй болно. Гэхдээ хүмүүс ханиад хүрэхээр Витамин С сайн гээд халуун усанд бүгдийг нь уусгаж уугаад байдаг. С витаминыг нэг дор халуун усанд уусгаж уух нь ходоодонд маш муу. Энэ нь хүчил учраас ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ялангуяа ходоодны хүчил шархлаатай хүний үрэвсэл шархыг сэдрээж болох талтай. Хоолны дараа өдөрт 1 гр-аас хэтрэхгүйгээр уух хэрэгтэй.
Хавар дархлаагаа сэргээхийн тулд витамин уудаг. Энэ бол зөв. Зооринд байгаа ногоо, махны дотор буй витамин задралд ордог. Тиймээс эхний халгай жууцай, эхний шинэ ногоо цагаан идээ гартал витамин ууж байвал элдэв өвчинд өртөх нь бага. Ингэснээр дархлаа ч сайн байна. Гагцхүү аливаа витаминыг тааруулж уух нь чухал гэдгийг сануулж байна.
Т. Далай
Emch.mn