МУГЖ Ш.Дэлгэржаргалын гэр бүлд туслах хандивын тоглолт болно

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдсөн эгч Болормаадаа донор болж тун удахгүй хагалгаанд орох гэж байгаа аж. Тиймээс нэвтрүүлэгч бүсгүйн уран бүтээлч найз нөхөд нь хандивын тоглолт зохион байгуулж байгаа бөгөөд уг хандивын тоглолт нь ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна.

Мөн Бужгарын Болормаагийн ХААН банкны 5026376207 хандивын дансыг нь идэвхжүүлэн ажиллаж эхэлжээ. Дашрамд дурьдахад Б.Гантигмаа, Б.Болормаа нар нь “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрээр олны сэтгэлд хоногшсон МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …