Эрсдэлгүй нийгмийг бүтээн байгуулж болох уу?

image002Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалтын, уул уурхайн салбарын, компанийн засаглалын тухай гээд хэдэн арван хурал семинар шил шилээ даран зохион байгуулагдах болж. Нийгэмд тулгарч буй онцгой асуудлыг хөндөж, үр дүнтэй ажлыг өрнүүлдэг нь байхад, олны анхаарлыг татах сэдвийг хөндөн олон хүн цуглуулж ашиг орлого олдог арга хэмжээ ч тэр дунд мэр сэр байна.  Агуулга биш хэлбэр хөөж, ууж ундаалсаар өдрийг өнгөрөөдөг үр бүтээлгүй семинар ч бас болдог. Тэгвэл энэ олон хурал цуглаан юуны төлөө зохион байгуулагддаг вэ? Аливаа хурал семинарт үнэлэлт өгөхдөө, нийгэмд эерэг өөрчлөлтийг эхлүүлж чадаж байна уу?, Мэдлэгийг түгээж, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж чадаж байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй.

Тэгвэл энэ дунд нэгэн форум гурван жил дараалан даруухан зохион байгуулагдсан ч, бизнесийн хүрээллийнхэн болон төрийн чухал агентлагуудын анхаарлыг татаж, хөнддөг сэдвийнхээ хүрээнд багагүй ололт амжилт авчирсаар ирсэн.   Эрсдэлийн тухай сэдвүүдийг онцлон ярилцдаг Монгол дахь цорын ганц хэлэлцүүлэг бол “Эрсдэлийн Удирдлагын Форум” юм.  Эрсдэлийн удирдлагын ээлжит форум энэ оны 11 сарын 27-нд Гадаад Явдлын Яамны хурлын танхимд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. (www.riskforum.mn)

photo(1)Өдгөө энэ форум өөрийн гэсэн өнгө төрхтэй, ярилцдаг сэдэв нь ч илүү цар хүрээтэй, эрсдэлийн удирдлагын тухай анхаардаг хэний ч болов онцолж хүлээдэг үйл явдал болжээ.  Санхүүгийн Зах Зээлийн Холбооны санаачилгаар Эрсдэлийн Удирдлагын анхны форум 2010 онд зохион байгуулагдахдаа Эрсдэл гэдэг ойлголтыг бизнесийн хүрээнд, тэр дундаа санхүүгийн салбарын өнцгөөс онолын түвшинд хэлэлцэн,  байгууллагын эрсдэлийг яаж удирдах тухай гадаад дотоодын мэргэжилтнүүдийн зөвлөгөөг оролцогчиддоо хүргэж тухайн үедээ хэний ч хөндөөгүй шинэлэг сэдвийг олны анхаарлын төвд авчирч байсан.  Эрсдэл гэдэг сэдвийн тухай зөвхөн ярилцаж эхэлсэн ч ганцхан жилийн дотор ямархуу эерэг үр нөлөө авчирна гэдгийг тухайн үед зохион байгуулагчдын зүгээс хэн ч таамаглаагүй билээ.

Тэгвэл 2011 оны Эрсдэлийн Удирдлагын Форумыг Мандал Даатгал болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулж, дан ганц бизнесийн эрсдэл биш нийгмийн эрсдэлийг хамтад нь авч үзэн, салбар салбарын эрсдэлийн мэргэжилтнүүд оролцон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхаарч байсан.  Энэ форумын үеэр Татварын Ерөнхий Газар, Гамшиг Судлалын Үндэсний Хүрээлэн, Оюу Толгой тэргүүтэй уул уурхайн салбарын төлөөлөл, Банк санхүүгийн байгууллагуудаас идэвхтэй оролцон 300 гаруй оролцогчид бүтэн өдрийн турш эрсдэлийн удирдлагын шилдэг туршлага, арга барилын тухай ярилцсан. Тухайн үед анхны форумын үр нөлөөгөөр Монголын Гаалийн Ерөнхий Газар өөрсдийн эрсдэлийн удирдлагын системтэй болох санаачлага гарган ажлын хэсэг байгуулж, эрсдэлийн удирдлагыг гаалийн хяналт шалгалтанд  хэрхэн хэрэгжүүлсэн тухайгаа цугларсан олонд танилцуулсан нь тус форумын ач холбогдолыг, Монголд эрсдэлийн удирдлагыг дэлхийн түвшинд хөгжүүлэх  хэрэгцээ шаардлагыг бүрэн илэрхийлж байв.  2011 оны форумын дараахан улсдаа эрсдэлийн удирдлагыг таниулан хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд форум зохион байгуулагчид, Монголын Бизнесийн Зөвлөлийн (www.bcmongolia.org) дэргэд Монголын Эрсдэлийн Институцын үндэс суурийг тавьж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

2012 онд форумын хэлбэр өөрчлөгдөж, бизнесийн салбарын удирдлагуудад зориулагдан, улирал бүрийн семинар хэлбэрээр зохион байгуулагдсан.  Макро эдийн засгийн эрсдэл, зах зээлийн эрсдэл, төлбөрийн чадварын болон татварын эрсдэл гэх мэт сонирхол татсан сэдвүүдээр эрсдэлийн удирдлагын нарийвчилсан арга барилын тухай илтгэгч багш нар заасан нь нийт 200 гаруй оролцогчдыг хамарч байсан.

2013 онд, Эрсдэлийн Удирдлагын форумыг гардан зохион байгуулагч Мандал Даатгалын эрсдэлийн мэргэжилтнүүд манай улсад тулгамдаад байгаа макро болон нийгмийн эрсдэлүүдийн тухай нарийвчлан судалж, Монголын анхны Эрсдэлийн Тайланг бэлтгэн гаргасан билээ.  Тус тайлангийн эхний хувиудыг бизнес болон төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшний удирдлагад хүргүүлсэн бөгөөд, энэ жилийн форумд оролцогчдод хэвлэмэл тайланг өгөхөөр зохион байгуулагчдын зүгээс зэхээд байна.

risk management

Эрсдэлийн Удирдлагын энэ удаагийн форумд эрсдэлийн удирдлагын соёл, зохион байгуулалтыг байгууллагын түвшинд яаж нэвтрүүлэх тухай, 2014 оны макро эдийн засгийн дүр төрхийн тухай мөн Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбооны тэргүүн Ө. Ганзоригийн эрсдэлийг боломж болгон тогтвортой хөгжлийг бий болгох тухай,  Монгол Банкны ерөнхийлөгчийн зөвлөх С. Болдын “Валютын ханшны эрсдэлийг яаж удирдах вэ?” гэх мэт анхаарал татсан, сонирхолтой илтгэлүүд тавигдана.  Улмаар бизнесийн эрсдэлийг удирдсанаар нийгмийн эрсдэлийг бууруулж эрсдэлгүй нийгмийг бүтээж болох эсэх тухай хэлэлцүүлэг оролцогчдын дунд өрнүүлнэ.

дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс: www.riskforum.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …