200 төрийн албан хаагч тангараг өргөхөөр боллоо

p189v7mu0rvgh1oo21oof1c7r4hh2Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 14-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүн, төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх тухай, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх заалт болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамаар нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд  томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан юм. Энэхүү сонгон шалгаруулалтын салбар комиссын дүнг хэлэлцээд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна.

Журмын дагуу нөөцийн жагсаалтаас онооны дарааллыг баримтлан хамгийн өндөр оноо авсан иргэдийг тухайн албан тушаалд томилохоор баталжээ.  Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 200 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэхээр  шийдвэрлэсэн байна. Харин нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 12 дугаар сард багтаан нээлттэй зарлан, зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн дэх төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …