“БАЯН МОНГОЛ” чуулгын “Пянзны Баяр” болно

Улсын Филармонийн “БАЯН МОНГОЛ” чуулга   “Пянзны Баяр” энэ сарын 19-нд 19 цагаас On’n Off Production House-д болох гэж байна.

“БАЯН МОНГОЛ” чуулга анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ –д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ.

Пянзанд Баян Монгол, Хорвоо амгалан байг, Аавдаа, Мөрөөдөл, Алтаргана зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээлүүд багтсан ба гол онцлог нь 1980 онд хэвлүүлж байсан пянзанд багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж тоглосон юм. Өдгөө Баян Монгол чуулгын 5 дахь үеийн уран бүтээлчид уран бүтээлээ туурвиж байна.

Тоглолтод “Баян Монгол” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нар оролцоно. Мөн урилгаар дуучин Б.Хонгор, Б.Солонго, Ж.Ариунжаргал нар оролцох аж.

Тус тоглолтын удирдаачаар С.Саруул-Од /ТШ, СТА/, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, хөтлөгчөөр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ажиллана.

Тоглолтын хөтөлбөрт “Баян Монгол” чуулгын 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянз болон цомгийн уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүд багтжээ.

Тасалбарыг Улсын Филармонийн Касс болон www.ticket.mn-ээс худалдан авах боломжтой юм.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …