1 метрийн урттай аварга хулгана олджээ

20131123000226_0.jpg

  “Аварга хулгана” хэмээн нэрлэгддэг Нутриа төрлийн хулганыг энэ сарын 23-ны өдөр Чежү арлаас олжээ. Эдгээр хулгана нь усанд сэлж загас идэхээс гадна тарьсан өвс ногоо , жижиг хулгана ,  шавьж   гээд идэхгүй зүйл үгүй бөгөөд байгалийг эвдэж , орон байрыг сүйтгэдэг гэдгээрээ алдартай юм.

Солонгос улс нь энэхүү   “Аварга хулгана”-ын үсийг ашиглах зорилгоор 1985 онд Латин Америкийн орнуудаас Чежү аралд авчирч  тэжээж эхэлснээр 1994 онд , 11 аж ахуйд нийтдээ 7 мянган толгой хулгана тэжээж байсан удаатай . Гэвч хулганын үсийг ашиглах , худалдан авах эрэлт багассанаар хор хөнөөлтэй гэгдэх хулгануудыг албан ёсоор устгалд оруулж , аж ахуйн нэгжүүдийг улсын зардлаар татан буулгаж байсан бөгөөд өдий  хүртэл огт  бүртгэгдээгүй   “Аварга хулгана” ,  өнөөдөр Чежү аралд зэрлэг байдлаар амьдарч байгаагаар илэрлээ.

Одоогоор   “Аварга хулгана”-ын аж ахуй байрлаж байсан орон нутгийн ойролцоох ууланд  амьдарч байгаа 19 бүл хулганын үүрийг илрүүлээд байгаа ба уг хулгана нь дунджаар 1 метр урттай  , 8 кг жинтэй , жилдээ 3 удаа  , нэг удаадаа 2~6 гөлчгий гаргадаг гэж тооцвол одоогоор Чежү аралд амьдарч байгаа  “Аварга хулгана-ын тоо 200  давсан  ажээ.

 Уг хулганыг одоо болтол илрүүлж чадалгүй тоо хэмжээг нь өсгөөд байгаа Чежү арлын захиргаа энэхүү хулганыг устгах ажлыг яаралтай эхлүүлэн , нэг толгой хулгана агнасан иргэн бүрт 20-30  мянган воны урамшуулал олгох болсон байна.

 Өнгөрсөн 2009 онд Пусан  , Кёнгбук аймгуудад “Аварга хулгана”  усан онгоцоор дамжин ирж суурьшиж байсан бөгөөд энэ үед нэг толгой хулгана агнахад 20 мянган воны  мөнгө шагнал өгч эхэлснээр иргэд  нийтдээ 300 гаруй толгой хулганыг  устгаж , дээрх орон нутгууд иргэдийнхээ тусламжтайгаар  “Аварга хулгана”-аасаа салж байсан удаатай юм байна.

10000397521.jpg

1

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …