Сарын тэмдгийн үед 4-6 халбага л цус алддаг

indexЧи сарын тэмдгийн тухай хэр сайн мэдэх вэ? Энэ нь эмэгтэй хүн бүрт тохиолддог боловч сарын тэмдгийн тухай мэдээлэл хомс байдаг. Тэгвэл эмэгтэй хүн бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийг доор дурдлаа.

1. Ихэнх охидын сарын тэмдэг 11 – ээс 15 насны хооронд ирдэг байна. Гэхдээ 18 нас хүрсэн хойно сарын тэмдэг ирэх нь тийм ч содон, аюултай зүйл биш. Зарим охидынх бүр 10 настайд нь ч ирдэг.

2. Сарын тэмдэг чинь ирээд эхний хоёр жилдээ тогтворгүй байдаг. Өөрөөр хэлбэл давтамж нь өөр байна гэсэн үг. (Заримдаа хоёр сар болоод ирж байхад зарим үед нь сард хоёр удаа ирэх тохиолдол ч бий)

3. Сарын тэмдгийг жилд дунджаар 13 удаа ирнэ гэж төлөвлөх нь зүйтэй. Учир нь яг нэг сар буюу 30 хоног бус, ойролцоогоор 21 – 28 хоногийн зайтай ирдэг.

4. Сарын тэмдэг ирсэн үед секс хийхэд жирэмсэн болдоггүй гэж ярьдаг. Гэхдээ энэ нь яг баттай биш. Жирэмсэн болох магадлал тодорхой хэмжээнд байдаг гэдгийг мэдээд авчих.

5. Сарын тэмдгээс болж хэвлийгээр хатгаж, базалж өвдөх нь их аюултай. Зарим үед зүгээр алхаж явахад хүртэл хэцүү байдаг. Тиймээс хурдан эмчид хандах хэрэгтэй шүү.

6. Хэрвээ хэвлий хэсгээр маш их өвдөж байвал жирэмсний эсрэг буюу дааврын эм өвчин намдаахад чинь тус болно. Мөн энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг хэвийн байдалд оруулдаг. Гэхдээ энэ тал дээр заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

7. Сарын тэмдэг нь анх удаагаа ирж байгаа охид, тампон хэрэглэвэл онгон байдлаа алдах болов уу гэдэг дээр их эргэлздэг. Ийм байдлыг туулаад өнгөрсөн “том охид”-д  энэ инээдтэй сонсогдож магадгүй. Гэхдээ энэ тал дээр “манарсан” хүмүүс зөндөө байгаа. Тампон хэрэглэвэл онгон байдлаа алдана гэсэн үг биш.

8. Хэрвээ тампон хэрэглэж байгаа бол 8-аас илүү цаг хэрэглэж болохгүй. Удаан байлгах юм бол бактерийн үржил ихсэх бөгөөд энэ нь цаашлаад өвчний эх үүсвэр болдог. Тиймээс тогтмол сольж байх хэрэгтэй.

9. Сарын тэмдэг ирэх нь айх зүйл биш, эмэгтэй хүн бүрт тохиолддог зүйл. Энэ нь энгийнээр хэлэхэд чиний биеэс бохир зүйлсийг гадагшлуулж буй тогтмол хугацаанд болдог үйл явц юм. Сарын тэмдгийн үеэр маш их цус алдаж байгаа мэт санагдана. Гэхдээ бодит байдал чи ердөө 4-6 халбага цус алддаг. Харин бусад нь ус болон бусад эд эсүүд юм.

Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …