Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …