Ц.Билэгтсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн тус бүр нэг иргэнээс Омикрон хувилбар илэрсэн

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан зөөвөрлөгдсөн тохиолдлуудын геномын дараалал тогтоох шинжилгээний эхний хариуг танилцууллаа.

Тэрбээр“Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсад агаарын тээврийн нислэгээр 10773 зорчигч ирснээс 232 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 104 нь хилийн нэвтрэх цэгт авч багаа PCR-ийн шинжилгээгээр, 128 нь гэр болон тусгаарлах байранд авсан давтан шинжилгээнээс тус тус илэрсэн. Зөөвөрлөгдсөн 232 тохиолдол нь 21 улсаас ирсэн иргэдээс илэрсэн. Туркээс ирсэн 102, Тайландаас 40, Америкаас 25 хүнээс тус тус халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн.

Агаарын хил болон авто замын хилүүдийг оролцуулаад харвал арваннэгдүгээр сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад 537 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн.

Хувилбарын тандалт буюу ямар төрлийн вирусээр халдварласан бэ гэдгийг манай улс дотооддоо хийх боломжтой болсон. ХӨСҮТ ДЭМБ, Австралийн Засгийн газрын тусламжтайгаар геномын дараалал тогтоох шинжилгээг 2021 оны арванхоёрдугаар сараас хийж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлын PCR-ийн шинжилгээгээр S генийн алдагдалтай гарсан тохиолдлуудад бүрэн генийн дараалал тогтоох NGS-ийн шинжилгээг хийсэн.

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.

Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Тэгвэл вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр манай улсад нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул – Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус илэрсэн.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …