Монгол ньюс төвд:
11.30 цагт Монголын эрдэм ухааны хүрээлэнгээс “Монголын бахархал улстөрчдийн золиос байж болохгүй” сэдвээр мэдээлэл хийнэ.
12.00 цагт Дэлхийн шинэ эмх журам хөдөлгөөнөөс дэлхий нийтээрээ нэг бичиг үсэг, нэг хэл, нэг мөнгөн тэмдэгтэй болох асуудлыг дэвшүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хуулийн төлөөлөгч Н.Мандах хэвлэлийнхэнд хандлаа.
Бусад:
11:00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг эмчилсэн Энэтхэг эмч Намиш Мехта-г хүлээн авч уулзана.
11.00 цагаас Нийслэлийн ЗДТГ-аас өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар лхагва гарагт дугаарын хязгаарлалтаар 200 мянган иргэнээс санал авах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.
11:00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийн гишүүдийн санаачлагаар “Монголын эрчим хүчний хомсдол ба Дулааны 5-р цахилгаан станц’’ сэдэвт дугуй ширээний ярилцлага Хэвлэлийн Хүрээлэнд болно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл