НОБГ:Өнгөрсөн долоо хоногт 35 удаагийн дуудлагаар 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалав

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар НОБГ-т ирсэн.

Дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна.

Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар …