“Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэх үүрэг өглөө

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгөв.


Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой комиссын холбогдох албаныхантай хийсэн уулзалтаар хамтын үйл ажиллагаагаа сайжруулах, цаашид ачаа тээврийн үйлчилгээ нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулж тус нисэх буудлын удирдлагуудад ачаа тээврийн агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийх чиглэлийг өгсөн байна.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …