Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт байна.
Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүн амь насаа алджээ.
Мөн амралтын өдрүүдэд 6-13 хүртэлх насны гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил бүртгэгджээ. Тодруулбал,
Нийслэлд 87 зөрчил
Орон нутагт 50 зөрчил
Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа билээ.
Дараах зүйлсийг анхааруулж байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцуулахдаа биедээ тэврэх, хөтөлж явахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба