Сар шинийн өдрүүдэд хоёр иргэн гал түймэрт өртөж нас баржээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.

 Нийслэлийн хэмжээнд  02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ахуйн 306  гал түймэр,  аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон …