Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу өнөөдөр 11 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкийг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улс төрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбар салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэхэд оршино.
“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт дараах салбарын төлөөллүүд оролцоно.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул
-Монгол банкны удирдлагууд
-Сангийн яам
-УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Авлигатай тэмцэх газар
-Монгол ардын нам
-Ардчилсан нам
-Хөдөлмөрийн үндэсний нам
-Бүгд найрамдах нам
-Үнэн ба Зөв нам зэрэг бусад улс төрийн намуудын төлөөлөл
-Худалдаа аж үйлдвэрийн танхим
-Баялаг бүтээгчдийн холбоо
-Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл
-Эдийн засагчид
-Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд
-Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд.
Уг хэлэлцүүлгийг MNB, Тв5, Тв9, NTV, телевизүүдийн эфир болон фэйсбүүк пэйж хуудас, мөн “ЗАРИГ” бусад мэдээллийн сайтууд тус бүрийн пэйж хуудсаараа шууд дамжуулна.