Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдлагууд Олон улсын олимпын хорооны Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монголын Үндэсний Олимпын Хорооны удирдлагууд гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.
Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтэд өмссөн Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрлах Олон улсын олимпын хорооны олимпын музейд хандивлахаар болсон байна. Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпын музейд хүлээлгэн өгөхөөр тохиров.