Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгосон байна .

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор

2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байна. Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа тул зээл хүссэн иргэн өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргаж болно.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …