Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2022 оны 02 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм хүйтэн байна.


Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …