“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нэгдлээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, алба хаагч, ажилтанд хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх эрүүл зөв, амьдралын хэвшил, ёс зүй зан үйлийг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр алба хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид нэгдлээ.

Цагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран хоёрдугаар сарын 22-25-ны өдрүүдэд 06.30-07.30 цагийн хооронд “Спортын төв” ордонд алба хаагчдыг биеийн тамир, дасгал хөдөлгөөнд хамруулж байна.

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …