Дотоодын цэргийн 100 жилийн ойг тохиолдуулан “Нийтийн монгол бөх”-ийн барилдааныг зохион байгуулж байна

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн анги, тусгай салбар, салааны алба хаагчдын дунд “Нийтийн Монгол бөх”-ийн барилдааныг өнөөдөр /2022.02.23/ “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулж байна.

Нээлтэд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн болон анги, салбарын захирагч, алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.

Барилдаанд Дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч, хугацаат цэргийн нийт 250 бөх хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулах юм.

Санал болгох мэдээ

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй …