Олон нийтийн үйлчилгээний газрын баталгаагүй WiFi сүлжээнд нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө

Иргэд цахим хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа.
-Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална
-Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх
-Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх нь чухал
-Нууц үгийг том, жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан хийж олон хаягт давтан ашиглахгүй байнга шинэчлэл хийж байх хэрэгтэй гэв.

Санал болгох мэдээ

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй …