“Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

 Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээний  сургалтыг энэ сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

  “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалт, семинараар төслийн хүрээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний явц, эхний үр дүн, эрсдэлийг бууруулах төлөвлөлтөд ашиглагдах орон зайн мэдээллийн сан, үндэсний хэмжээний аюулын атлас, өртөх байдал, эмзэг байдлын мэдээллийн сан, өртөх болон эмзэг байдлын аюулт цэгийг тодорхойлох, эрэмбэлэх арга аргачлалыг оролцогчдод танилцуулан, хэлэлцүүлж байгаа юм.

 Сургалтад холбогдох яам, агентлагийн 35 орчим төлөөлөл танхимаар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.

 Тус төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг боловсруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, олон нийтийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …