Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулах юм.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.

Санал болгох мэдээ

Эрүүгийн хуульд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай ҮХЦ-ийн дүгнэлтээр түтгэлзснийг мэдээлэв

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн …