Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Тэс-Эрдэнэ” оёдлын үйлдвэрийн ахмад оёдолчин Түдэвдоржийн Цэрэндумаа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Монгол банкны ахмад ажилтан Даваагийн Ома;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР;
- Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн ахмад ажилтан, судлаач Дулбаагийн Алтай;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Монгол Улсын үндэсний номын сангийн номын санч Даваажанцангийн Саранчимэг;
- “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Гончигийн Ундармаа;
- “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал, зохиолч Баатарсүрэнгийн Тогтохбаяр;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, бэлтгэл дэд хурандаа Гэрдээгийн Тунгаамаа;
- Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга Дарамсүрэнгийн Долгорсүрэн;
- Онцгой байдлын ерөнхий газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чадраабалын Ариунаа;
- Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр” цогцолборын үйлчилгээний тасгийн дарга Дандарын Гандарь;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Эрдэнээгийн Наранхүү;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн хүнсний албаны дарга, технологич Түдэвийн Сувдмаа,
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын морин хуурч Жанцанноровын Уугантуяа;
- “Moon dance entertainment” ХХК-ийн ерөнхий захирал, багш дасгалжуулагч Очирхүүгийн Саранхүү;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Монголын нотариатчидийн танхимын нотариатч Цэрэнхүүгийн Батчимэг;
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засвар механикийн заводын мастер Бавуугийн Мөнхтуяа;
- Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хавдрын тасгийн сувилагч Олягийн Оюунчимэг;
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 90 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Гомбодоржийн Бадам;
- “Мишель Амазонка” ХХК-ийн захирал Чойгаалаагийн Мөнхжаргал;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Уран хатгамалч, дизайнер Гажидын Энхмаа;
- Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын жолооч Жавзанпагамын Алтаншагай;
- “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Жаргалангийн Алтангүний;
- “Ле Бьютик” шүдний эмнэлгийн нүүр, амны их эмч Батмөнхийн Бадамцэцэг
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Монголын хүнсчдийн холбооны зөвлөх Даваацэрэнгийн Даариймаа;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, зөвлөх багш Цэндийн Лхагвасүрэн;
- Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн түүхийн багш Содовын Тамжид;
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
- Засгийн газрын авто баазын жолооч Ванчинбазарын Бадамдоо;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Дүгэрийн Одончимэг;
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
- Дархан-Уул аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Балдансамбуугийн Сарантуяа;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөхийн нярай хүүхдийн ахмад эмч Дармаагийн Ганнасан;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Гомбосүрэнгийн Ганчимэг;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Эрдэнэт хивс” ХХК-ийн ахмад ажилтан Цэндсүрэнгийн Оюунчимэг;
- Цэргийн төв эмнэлгийн гэмтэл согог сувилахуйн сувилагч Нордовын Гавьяат;
- “Мазаалай баавгай” судлалын багийн гишүүн, байгаль хамгааллын мэргэжилтэн Цэрэнбатаагийн Туяа;
- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийн “Аргалант” нөхөрлөлийн зөгийчин Товуугийн Шижиртуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн багш, сэтгэл зүйч Чулуунжавын Ган-Эрдэнэ;
- Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн ахмад багш Тогмидын Алтанчимэг;
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын хөгжимчин Лхагвасүрэнгийн Болормаа;
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн ахлагч Сүхбаатарын Саранцэцэг;
- Мөрөөдлийн театрын жүжигчин Базаргүрийн Отгонтуяа;
- Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Тогоохүүгийн Ихтамир;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Дашдэлэгийн Энхтүшиг;
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Отгоны Одончимэг;
- “Таван толгой түлш” ХХК-ийн талбайн нярав Нархажидын Номин-Эрдэнэ;
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эх бэлтгэгч Гүндэлийн Ганчимэг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.