“Монгол-Лаосын соёлын өдөрлөг” болно

Монголын Залуучуудын Холбоо 20 гаруй улс оронтой харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж, найрсаг харилцаагаа бататган, цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийн тулд тухайн улс оронтой хамтарч олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм. Энэ хүрээнд ирэх 12 сарын 2-нд болох Лаосын үндэсний өдрийг угтан Монголын Залуучуудын Холбооноос санаачилан “Монгол-Лаосын соёлын өдөрлөг”-ийг энэ сарын 30-нд МЗХ-ны төв байрны нээлттэй танхимд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөг нь Монгол Лаос улсын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хоёр орны залуусын нөхөрсөг харилцааг батжуулаад зогсохгүй залуус хоорондоо мэдээлэл, санал бодлоо солилцох ач холбогдолтой юм. Өдөрлөгийн хөтөлбөрт МЗХ-ны үйл ажиллагаа болон Лаос улсын танилцуулга, үндэсний хувцас, хоол, урлагийн үзүүлбэр, 2 орны залуусын танилцах хөгжөөнт тэмцээн багтажээ.

1474897_532796920149858_826384424_n

Арга хэмжээнд Монгол улсад сурч байгаа Лаос оюутнууд оролцоно. Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 51 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 6-р сард Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бүнньян Сайсанвонгтой МЗХ-ны төлөөлөл уулзсан бөгөөд энэ үеэрээ Лаосын Ардын Хувьсгалт Залуучуудын Холбоо (ЛАХЗХ) –ны урилгаар албан ёсны айлчлал хийх, хамтын ажиллагааны хөтөлбөр батлах, Монгол улс болон Лаос улсын мал аж ахуй, газар тариалангийн салбарт харилцан мэргэжилтэн солилцох зэрэг олон асуудлын талаар ярилцсан. Үүний нэг жишээ бол ирэх амралтын өдөр зохион байгуулагдах “Монгол-Лаосын соёлын өдөрлөг” бөгөөд оюутан, залуус та бүхэн хүрэлцэн ирж, Лаосын оюутан, залуустай танилцан, тухайн орны түүх, соёл урлагийг суралцаж нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлж болох юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …