Монголын Залуучуудын холбооны нэрийг барьж хууль бус үйл ажиллагаа явуулж, холбооны үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж буй иргэн Ж.Нямаа, Г.Чойжамц, П.Анхбаяр, Б.Дөл, А.Анхбат, Э.Номин-Эрдэнэ, Б.Төрсүлд, Г.Батбаатар нартай холбогдолтой Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2021 оны 12 дугаар сарын
06-ны өдөр гарсан бөгөөд захирамжаар дээрх нэр бүхий залуучуудыг “Монголын Залуучуудын холбоо” НҮТББ-ын үндсэн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, аливаа шийдвэр гаргахгүй байхыг даалгаж, “Монголын Залуучуудын холбоо” НҮТББ-ын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон.
Шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан иргэн Ж.Нямаа, Г.Чойжамц, П.Анхбаяр, Б.Дөл, А.Анхбат, Э.Номин-Эрдэнэ, Б.Төрсүлд, Г.Батбаатар нарын зүгээс гомдол гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай шүүгчийн захирамж 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гарсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу