Дархан-Уул аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлалаа

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Риновирусийн гаралтай томуу томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг Эрүүл мэндийн газраас өгч байна.

Өнгөрсөн 7 хоногт амбулаториор дунджаар 160 орчим хүүхэд үзүүлсэн. 0-9 насны хүүхдүүд 80 орчим хувийг эзэлж байна. Иймээс 2022.03.28 ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж байна.

Нэгдсэн эмнэлэгт нэмэлт ор дэлгэж 164 хүүхэд хэвтэх боломжийг бүрдүүлсэн. Одоогоор 124 хүүхэд эмчлүүлж байна.

Шаардлагатай тохиолдолд нэмж ор дэлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2 дугаар төв, ахмадын төвд нийт 80 ор бэлдэх үүрэг өгсөн.

Бүх цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулах

Тэтгэвэрт байгаа эмч нар болон хувийн хэвшлийн эмч нарыг татан ажиллуулах

Гаргасан шийдвэртэй холбогдуулж 0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүргийг өглөө гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …