Төмөр замын салбарт бараг л насаараа шахуу ажилласан, энгийн ачигчаас салбарын сайд хүртэл ахин дэвшсэн Л.Халтарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоход тус салбарын олон хүмүүс талархалтай хандаж, салбараа, ажлаа мэддэг мэргэжлийн хүн сайд боллоо, олон ажил урагштай явна байх, зам тээврийн салбар одоо л нэг бодитой хөгжих нь дээ гэж итгэж хүлээж байсан.
Харамсалтай нь Л.Халтар гэдэг хүн ЗТХ-ийн сайдаар томилогдоод 2 жил ажиллаж байгаа боловч түүний гараас нэг ч бүтэлтэй, дэвшилттэй, урагштай ажил гарсангүй.
Зам тээврийн сайдын эрхлэх ажлын хүрээн дэх 4 салбар болох авто зам, нисэх онгоц, төмөр зам, далайн тээвэр гэх зэрэг салбаруудад энэ хугацаанд ямар ажил урагшилж, ямар ахиц дэвшил гэдгийг эргэн харах цаг аль хэдийнээ болжээ.
Наад зах нь Улаанбаатар-Дарханыг холбосон 200 км замыг салбарын сайд нь шийдвэрлэж чадалгүй 2 жилийн нүүрийг үзэж, энэ хооронд тус зам дээр олон хүн автомашин, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирлоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу