Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

 Коронавирусийн халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж.

Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр л гэхэд яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.

Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавирусийн дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Мененгит өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй гэдгийг хэллээ.

Санал болгох мэдээ

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд …