Баянзүрх дүүргийн 1-р хороонд 25 гарааш буулгалаа

Баянзүрх дүүргийн 1-р хороо 57-р байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна.
Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм.
Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг зөвшөөрсөн.
Тухайн бүсийг иргэдийн хэлж заншсанаар “МИКР” гэж нэрлэдэг. Микрээс урлаг соёлын олон алдартангууд төрсөн. Тэр ч утгаараа зарим уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд тус чөлөөлсөн газарт “Урлагийн музей” барьж байгуулах хүсэлтэй байгааг дүүрэгт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн зүгээс иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Санал болгох мэдээ

Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй …