Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил бүр уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ.
Тэгвэл 2021 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулах “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2022.03.23/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа.
“Мөнгөн мод-2021” наадмын 24 төрөлд 300 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм.
2021 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна
-“Мөнгөн мод 2021” наадмын тайзны урлагийн шилдэг бүтээлээр УДЭТ-ын “Анна Каренина” жүжиг шалгарлаа.
–Нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээлээр Central Television-ийн “Монгол өв соёл” нэвтрүүлэг
-Соёлийн өвийг сурталчилсан шилдэг бүтээлээр Монголын үндэсний музей болон “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” зэв дижитал музей
-Шилдэг дизайны бүтээлээр “Овоо кемпин” ХХК-ийн “ГэрТент” майхан шалгарлаа.
-Хувцас загварын шилдэг бүтээлээр Futuristic Type брэндийн “Сүүний бактерийн хөрөг” коллекц
-Шилдэг цахим бүтээлээр “Амжилт” анимейшний бүтээсэн “Зуузуугийн найзууд” бүтээл
-Шилдэг цахим тоглоомоор “Beer night” студийн бүтээсэн “Fragile” тоглоом
-Кино урлагийн шилдэг бүтээлээр “Бросис пикчерс” ХХК-ийн “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн кино шалгарлаа.
-Дуу хөгжмийн шилдэг бүтээлээр “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог шалгарлаа.
-Дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр “Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” хөшөөт цогцолбор
-Шилдэг ном хэвлэлийн бүтээлээр Р.Батцэнгэлийн “Монголын нууц товчоо түгээмэл эх” бүтээл
-Шилдэг тайз дэлгэцийн бүжиг дэглээчээр найруулагч Д.Баярбаатар
-Шилдэг тайз дэлгэцийн зураачаар “Шүүдэр” продакшны “Хотолун гүнж” болон “Орфей” театрын “Гэм зэм” жүжгийн зураач Л.Батбилэг тодорлоо.
-Шилдэг найруулагчаар “Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд шалгарлаа.
-Шилдэг тайз дэлгэцийн хөгжмийн зохиолчоор “Анна Каренина” жүжиг болон “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарлаа.
-Шилдэг продюсерээр Gertoon анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил тодорлоо.
-Шилдэг удирдаачаар ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар тодорлоо.
-Тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр
-Шилдэг тайз, дэлгэцийн зохиолчоор судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч С.Дулам
-Шилдэг судлаачаар СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс
-Шилдэг дуучнаар Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар шалгарлаа.
Түүний “Миний захидал”, “Итгэл” цомгууд болон “Special Night with Naagii”, “Valentine’s with Naagii” тоглолтуудаараа олны таашаалыг хүртсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олголоо.
-Тайз дэлгэцийн шилдэг хөгжимчнөөр Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн
-Шилдэг жүжигчнээр “Буруу өрөг” киноны гол дүрээрээ Фантастик Продакшн – Fantastic Production-ийн жүжигчин Б.Барслхагва тодорлоо.