“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг зохион байгуулагдав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан.

2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Нээлттэй өдөрлөгийн үеэр сүрьеэ өвчний талаар сургалт зохион байгуулж, иргэдээс эмнэл зүйн асуумж авч, рентген зураг болон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав.

Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх халдварт өвчний нэг юм. Өдөр бүр 4000 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж, урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой энэхүү өвчнөөр 30,000 орчим хүн өвчилж байна.

Монгол Улс 3 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ /Нэгдсэн Үндэсний байгууллага/-ын гишүүн орны хувьд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.  2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг – “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье”- уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …